Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирал өнөөдөр (2025 оны 4-р сарын 5-ны өдөр) нийслэлийн бүх хороон дарга нарт өөр өөрсдийн хорооны гудамж талбайн тохижилтыг өөрсдийн биеэр шалгаж, иргэдийн аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ямар арга хэмжээ авах, хэрхэн яаж тохижуулах хэрэгтэй байгаа ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллахыг үүрэг болгов.
Иргэдийн амьдарч буй орчинд ундуй сундуй зам талбай, арзайж сарзайсан хайс, хашилга, ус тогтдог замуудыг нэг бүрчлэн 4, 5-р сардаа багтаж засаж цэгцлэх хэрэгтэй байгааг хэлээд Нийслэлийн захирагчийн албаны тохижилтод зориулан төсөвлөсөн төсвийн 50 хувь буюу 10 тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулахаар шийдэж өгнө гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр "Мөнгө байхгүй, төсөв байхгүй гэдэг нэрээр хайцаалах биш одоо ингээд дэмжээд өгч байхад хүн хороон дарга нар хариуцлагатай хандах хэрэгтэй. Дүүргийн засаг дарга нар ч тодорхой төсөв мөнгийг нь шийдэж өг. Бүх засаг дарга нарын хийсэн ажлын үр дүнг Хяналт шинжилгээ, үнэлгээний газар хяналт тавьж ажилла. Оны төгсгөлд үр дүнгээр нь хариуцлагагүй, хойрго ажилладаг хороон дарга нарт хариуцлага тооцно шүү." гэж анхаарууллаа.
Ийнхүү амьдран буй орчин, нийслэл хотоо тохицуулахад онцгой анхаарч, хамтдаа урагшилъя хэмээн уриаллаа.