Нийслэлийн ИТХ-аас 2025 оны 2 дугаар сарын 17-с 25-ны хооронд нийт 9 дүүргийн иргэд, олон нийтэл “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, мэдээлэл өгөх, санал дүгнэлт авах ажлыг хийж дуусгалаа.
НИТХ-н төлөөлөгч, "Улаанбаатар 2040" лобби бүлгийн дарга Гомбосүрэнгийн Батсайхан:
Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг нь "2024 оныг хүртэл Улаанбаатар хот маань хаа хүрэх юм, яаж хөгжих юм бэ?" гэдгийг тодорхойлсон бодлогын баримт бичиг юм. Энэ баримт бичгийг иргэддээ нээлттэй танилцуулга хийж буй гол шалтгаан нь иргэдэд зөв ойлголт өгөх, мэдээллийг тэнцвэртэй байлгах, иргэдээсээ санаа бодлыг сонсох юм. Улаанбаатар хотын иргэд маань цаашдын 15 жилд ямар орчин нөхцөлд амьдрах юм, бид яаж агаарын бохирдлыг бууруулах юм, бид яаж түгжрэлгүй болох юм, бидний ая тухтай амьдрах орчин ямар байх юм бэ гэдгийг иргэд маань мэдэж, бас санаа бодлоо нээлттэй өгөх ёстой" гэлээ.
Олон нийтэд танилцуулах ажлын үеэр иргэд "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжиж, санал нэг байгаагаа илэрхийлж байлаа. юм
НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Энэхүү хөгжлийн төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хот сүүлийн 40-өөд жилд байгаагүй бүтээн байгуулалтын ажлыг энэ оноос эхлэх гэж байна. Ингэснээрээ түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна, агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна. Улмаар Улаанбаатар хотын нийгмийн хүртээмжийг хүн болгонд тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай болгоно" гэж онцоллоо.
"20 минутын хот" гэсэн онцлог концепцийн дагуу хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийслэл хотын иргэд маань бүх үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авдаг болох юм байна. Өөрөөр хэлбэл иргэд амьдарч буй газраасаа сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, эмнэлэг гээд хаашаа ч хандсан 20 минутад хүрдэг байх үндсэн зарчимд зангидсан төлөвлөгөө ажээ.