Инженер сэтгэлгээ
ажилд минь дэм болдог

ГОМБОСҮРЭНГИЙН БАТСАЙХАН

ЗОРИЛГО МААНЬ
ТОВ ТОДОРХОЙ...

Гомбосүрэнгийн БАТСАЙХАН

Иргэдийнхээ итгэлийг
алдахгүй...

Иргэдийн мэдээлэл
авах ёстой вэб сайтууд
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс

Хотын сэргэлт - 20 минутын хот

Бид иргэд хожсон нийгмийг бүтээх ёстой. Хот төлөвлөлт, барилга байгууламжийн стандарт үргэлж хүний төлөө хийсэн цогц бодлогын биелэл байх учиртай. Хамтын хүчээр хөгжилд тэмүүлэх он жилүүд байх болно.

Төлөвлөлтийн бус барилгажилтын золиос болсон орон сууцны хотхон, хорооллыг дахин шинэчилж, авто зогсоол, ногоон байгууламж, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмнэ.
Ипотекийн зээлийн 50%-иас багагүйг Улаанбаатар хотын дэд тэв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.
Иргэд оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах ногоон байгууламж, цэцэрлэгтэй болох боломжийг бүрдүүлнэ.
Хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулж, түгжрэл, орчны бохирдыг бууруулах хүрээнд амьдрах орчин, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, бизнесийн боломжийг нэгдсэн байдлаар төлөвлөсөн Яармаг дэд төвийг хөгжүүлнэ.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт цэвэрлэх байгууламж шинээр барина. 40000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулна.
Улаанбаатар 2040

Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө

Нийслэлийн иргэд маань ирээдүйд ямар орчин нөхцөлд амьдрах юм бэ, бид хэрхэн түгжрэлийг шийдэх юм бэ, бид орчны бохирдлыг хэрхэн шийдэх юм бэ? бид юуг санаж зорьж яваа вэ гэдгийг та заавал танилцаарай. Илүү дэлгэрэнгүйг бүрэн эхээр нь доорх линкээр үзээрэй.

Авто замын бүтээн байгуулалт

"Хотын сэргэлт - 20 минутын хот" төлөвлөлтийн хүрээнд авто замын бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Хот асуулт" сурвалжлагад хариулт өглөө.

Бид 2025 оны 6 сард 1-р түвшний замуудыг ойрын 10 жилд засвар, шинэчлэл хийхгүйгээр бүрэн шинэчилж дуусна.
Дараагийн зорилт нь 2025 оны 2-р улиралд 2-р түвшний буюу хурдны замуудын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Бүтээн байгуулалтын ажлын эхнийх нь Туулын хурдны зам буюу Налайхын хурдны замын төгсгөлөөс Дархны хурдны замын төгсгөл хүртэл 33 км, тулгууртай, 6 эгнээ хурдны замын төсөл юм.

Бид хамтдаа хэлэлцэж, алсын хараандаа нэгдэж, нэг цул болж чадвал асуудлыг шийдэж чадна гэж би итгэдэг.

Нийслэлийн хөгжил

Мэдээ, нийтлэлүүд