Blog Image
10
May 2025
Ярилцлага

Би хэрхэн ажилладаг вэ?

Бид шинэдугаарынхаа зочноор сүүлийн арав орчим жилийн хугацаанд хурдацтайгаар өргөжинтэлж буй бүс нутаг болох нийслэлийн Хан-Уул дүүргийг төлөөлөн ажиллаж буй нэгэнэрхмийг урилаа.   

 

Тэрээрбарилга, хот төлөвлөлтийн салбараас орон нутгийн үйл хэрэг рүү хөрвөж, Хан-Уулдүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргыннэгдүгээр орлогч, МАН-ын Бага хурлын гишүүний албыг тус тус хашиж байжээ.   

Байршил: Хан-Уул дүүрэг
Эрхэлдэг ажил: Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro
Хэрэглэдэг компьютер: iMac M1
Сошиал хуудсууд: Гомбосүрэнгийн Батсайхан

1. таныкарьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Би жирийн нэгэнсэхээтэн гэр бүлээс гаралтай. Аав маань социализмын үеийн төр нийгмийнзүтгэлтэн. Харин би гэр бүлийн хүмүүжлээс тэс хөндлөн зүг рүү зүтгэж, автоинженер болохыг мөрөөддөг байсан ч эцэг эхийнхээ зөвлөснөөр эрх зүйн чиглэлээрМУИС-д суралцаж төгссөн. Гэсэн хэдий ч мөрөөдлөө нэг мөр орхилгүй, ХБНГУ-дбарилга, хот төлөвлөлтийн инженерээр суралцахаар явж байлаа.

Дипломоо өвөртлөнМонголдоо буцаж ирээд төрийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, дараа ньбарилгын салбарт нэлээд хэдэн жил ажилласан. Хэдийгээр миний хүсэж суралцсанмэргэжил өөр байсан ч өссөн орчин гээч зүйл хэн бүхний хэтийн төлөвт нөлөөлдөгюм билээ. Нөгөөтээгүүр хүний ахуй амьдрал цэгцрээд ирэхээр нийгмийн оролцоо ньнэмэгдэж, сурсан мэдсэнээ олон нийтэд түгээхийг эрмэлздэг байж мэдэх юм. Тэр чутгаараа 2012 оноос эхлэн орон нутгийн үйл хэрэгт хүчин зүтгэхээр шийдэж,өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

2. таны ажлындундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөөг 06:30-07:00 цагийн хооронд эхлүүлдэг дадалтай.Бидний ажил иргэд олон нийтэд ямагт нээлттэй байх шаардлагатай болохоортөлөвлөх нь бүү хэл төсөөлөө ч үгүй ажлууд элбэг тохиодгоороо онцлог.Тухайлбал, манай дүүргийн иргэн санал хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн тохиолдолдтөлөвлөгөөт ажлаа хойш тавихаас өөр аргагүй. Энэ нь ч зүйн хэрэг. Гэх мэтчлэнгэнэтийн уулзалтууд болон төлөвлөгөөт ажлууд хосолсоор ажлын нэг өдөр өнгөрдөг

3. таны ажлыннөү-хау?

Манай дүүрэгт үе үеийн төлөөллүүд гар нийлэн ажилладгаараа онцлогтой. Удирдах албан тушаалтныхувьд ажилтнуудынхаа нас болон туршлагад нь тохируулан ажил үүргээ хуваарилахыгзорьдог. Тухайлбал, ажлын гараагаа дөнгөж эхэлж буй залууст дөр суулгаж,ажилтай нь танилцуулах үүднээс төлөвлөгөө гаргах, мэдээлэл боловсруулах зэрэгажлуудыг даалгадаг бол ахлах мэргэжилтнүүддээ бусад ажлыг хуваарилдаг жишээтэй.

4. ашиглахгүйбайж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Өмнө ньинженерээр ажиллаж байхдаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан AutoCAD дээр түлхүүажилладаг байсан.

Харин төр, захиргааны үйл хэрэг нь ямагт бичиг цаастай холбоо хамааралтай байдаг тул тэр бүр гар утасны апп ашиглаад байдаггүй. Харинхувийн төлөвлөгөө гаргахдаа Notes аппыг ашиглах нь бий.

5. цаг хэмнэххамгийн сайн арга тань юу вэ?

Миний хувьдХан-Уул дүүргийн 300 мянган иргэний төлөөлөл гэдэг утгаараа иргэдийн санаа бодол, хүсэл зоригийг үйл хэрэгтээ тусгахын тулд чанартай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэхийг зарчим болгодог. Тэгж гэмээнэ гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн ажлууд маань тусгалаа олж, үйл хэргээ өргөжүүлэх урам зоригоор цэнэглэгдэнэ шүү дээ. Тиймээс хэдий чинээ бүтээмжтэйажиллана, төдий чинээ цаг хэмнэх боломжтой.

Цаг бол алтгэдэгтэй би хувьдаа санал нийлдэг. Гэхдээ хүн хэчнээн цаг хэмнэх шилдэгаргатай, түүнийхээ хүчинд их ажил нугалдаг байлаа ч ажлаасаа сэтгэл ханамж авччадахгүй бол ямар хэрэг байх билээ.

6. хийх ажлаахэрхэн төлөвлөдөг вэ?

Хэдийгээр төлөвлөгөөт ажлууд маань гэнэтийнуулзалтуудаас хамааран эвдэгдэх нь олонтаа ч ажлын цаг дуусахаас өмнөмаргаашийн ажлуудаа төлөвлөдөг.

7. эрч хүчээхэрхэн сэлбэдэг вэ?

Амралтынөдрүүдийг үл харгалзан ажиллах тохиолдол цөөнгүй байдаг болохоор чөлөөт цаггарах нь төдийлөн хомс. Гэхдээ сүүлийн үед өөртөө цаг гаргаж, басхүү эрүүлмэнддээ анхаарах зорилгоор алхах, дугуй унах дадлыг суулгахаар хичээж байна.

8. үндсэнажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл | ажил бий юу?

Сүүлийн таванжилийн хугацаанд “Шинэ Улаанбаатар” ТББ-аараа дамжуулан нийгэм рүү чиглэсэнэрүүл мэнд, хувь хүний хөгжлийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал,хэдхэн хоногийн өмнө “Мэдрэг мазаахай” төсөл маань нээлтээ хийлээ. Уг төслийнхүрээнд "Хүнсний мэдрэгшил" сэдэвтэй холбогдуулан эмч, хоолзүйнмэргэжилтнүүд дүүргийн хэмжээнд үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөөг зохионбайгуулж байгаа юм.

9. хийж буйажлын тань онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Дүүргийнхээ бүхэд эстэй холбогдож, булан тохой бүрийг нь тэмтэрч ажилладаг нь миний ажлынонцлог бас давуу тал.

Өмнө ньхэлсэнчлэн иргэдийг чилээлгүй, түргэн шуурхай хүлээн авч уулздаг учраас төдийчинээгээр төлөвлөгөөт ажлууд хойшлох эрсдэлтэй. Гэхдээ нийгмийн бодит дуухоолойг сонсоно гэдэг цаашид гаргах шийдвэрүүдийн эхлэл болдог учраас хамгийнүр ашигтай ажил хэмээн ойлгож ч болох юм.

10. та одооюун дээр төвлөрч байгаа вэ?

Иргэдийнтөлөөлөгчдийн хурлыг чухам ямар чиг үүргийн дагуу ажилладгийг хүмүүс тэр бүрмэддэггүй. ДИТХ нь 35 төлөөлөгчтэй ба дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх бүхий ласуудлыг хэлэлцэж, төсөв батлан, шаардлагатай нөхцөлд шинэчлэн сайжруулах,бүтээн байгуулах ажлыг хэрэгжүүлэх боломж олгодог.

Бид энэ долоо хоногт төсвийн тодотгол хийхээр төлөвлөжбайна. Тухайлбал, энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан ч хараахан бүрэн дуусаагүйажлуудын хөрөнгийг татаж, дараа ондоо шилжүүлэх эсвэл он дуустал бүрэнгүйцэтгэж амжих ажлуудаа санхүүжүүлдэг.

11. таөөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Өдөр тутамдаатөрөл бүрийн сэдвээр дүүргийнхээ иргэдтэй санал солилцдог. Тэдний саналхүсэлтээр дамжуулан дүүрэгтээ тулгараад буй асуудлуудын талаарх мэдээллээзузаатгахаас гадна нэг хүний хэлсэн санал хүсэлтийг нэг шинэ санаа болгонхүлээж авч, аль оновчтойг нь ажилдаа тусгахыг боддог. Сүүлийн үед төрөл бүрийнмэдээллийн хэрэгслийг ашиглан хотын сэргээн босголт, бүтээн байгуулалттайхолбоотой стандарт, шилдэг технологиудыг судалж байна.

12. саналболгох ном, кино, хөгжим?

Ном - Английнзохиолч Томас Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” романыг залуучуудад саналболгоё. Уг бүтээлээс та бүхэн олон ургальч амьдралын хэв маягыг олж харнагэдэгт найдаж байна.

Хөгжим - МайклЖексоны “Dangerous” дууг санал болгоё. Хэдийгээр орчин үед хөгжмийн урлаг олонтөрлөөр хөгжиж байгаа ч Майкл Жексонтой эн дүйцэх уран бүтээлч дахин төрнөгэдэг юу л бол.

Кино - Одоо үедолон ангит кино залуусын анхаарлыг ихэд татах болж. Цуврал бүтээлийн хувьд“Game of Thrones” шилдэг нь. Хүний амьдралд тохиох төрөл бүрийн тэмцлийг олонталаас нь харуулсан сайн бүтээл гэж боддог.

13. авч байсанхамгийн сайн зөвлөгөө?

Хамгийн түрүүнд"Эзэн хичээвэл заяа хичээнэ" хэмээх зүйр үг санаанд орлоо. Албан ажилболон ахуй амьдралдаа ч мөрдлөг болгодог үг.

14. бусдад шидэх санаа

Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голох учиргүй.Залуу хүн өндөр албан тушаалд яарах эсвэл тэрбумтан болох гэж санаархаххэрэггүй гэж боддог. Хүн залуу насандаа бүх зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Тэгжгэмээнэ төлөвшиж, туршлага хуримтлуулж, алсдаа өсөх карьерынхаа эхлэлийгтавьдаг. Тиймээс залуусыг аливаад битгий голомтгой сэтгэлээр хандаарай гэдгийгзахих байна.

Unread today

unread.today