Blog Image
10
May 2025
Үзэл бодол

Хөгжилд хөтлөх инженер

Хүн тэвдэж,сандарч явахад нөмөрлөөд өмгөөлөх хүнтэй байна гэдэг сайхан хэрэг. Тийм чучраас монголчууд тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээртусалсан нь дээр хэмээн онож хэлжээ. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд “Нэхмэлийншар”-ын дахин төлөвлөлтийн цаана 500 гаруй айлын эрх ашиг хөндөгдөж, бүтээнбайгуулалтын ажил зогсож мэдэх эрсдэл үүсээд байхад Г.Батсайхан иргэдээөмгөөлж, нөмөрлөсөн юм.

Г.Батсайхан энэболгоныг сүр бараа болгож үл ярина. Зарчмаа барьсан, үүргээ гүйцэтгэсэн гэсэндаруухан хэдэн үг унагана. Гэхдээ асуудлыг дэлгэрүүлж судлаад үзэхэд байр сууриндаабат зогсож, иргэдийн дуу хоолой болж тэмцсэн дүр зургууд тод томруун харагданалээ.

Жишээ нь би 15дугаар хорооны иргэн. Төв цэнгэлдэхийн нэг буланд цэцэрлэг барих газар авах гэжшүүхээр багагүй маргаан өрнөснийг мэдэх юм. Одоо уг хэсэгт хоёр давхарцэцэрлэг, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ төвлөрсөн хорооны байр ашиглалтад оржгар амар, сэтгэл тэнэгэр байна. Мөн 130 дугаар сургуулийн урд 20 гаруй давхаророн сууц барих нь ээ гэж хэсэг шуугисан. Өдгөө энд сургуулийн биеийн тамирыниж бүрэн цогцолбор босож байна.

Энэ болгоны ардГ.Батсайхан иргэдийн эрх ашгийг төлөөлж, заримтай нь муудалцаж, учирлаж,шүүхдэлцэж, арга ухаан зарж зүтгэсээр өнөөгийн боломжийг иргэддээ авчирчээ.

Гэхдээ түүний угүйлдлүүдээр нь хувийн хэвшилд халтай хэмээн дүгнэвэл өрөөсгөл болно. Тэрбээрямар ч асуудал дээр очсон эхлээд учир байдлыг сонсож, ярилцаж, ойлголцохыгэрмэлздэг дадалтай. Холбооны бүгд найрамдах Герман улсад барилга хоттөлөвлөлтийн инженер мэргэжил эзэмшсэн түүний хувьд нийслэл, дүүргийн хөрөнгөоруулалтаар барьж буй барилга байгууламжийн чанар стандартыг хөнгөхөн хянах ньтийм ч төвөгтэй биш.

Тийм ч учраасстандартын дагуу чанартай гүйцэтгэл хийж яваа компаниуд түүнийг ирэхэд додигоругтана.

Харин өөрсдийнхариуцлагагүй үйлдлээс болж хугацаа алдаж, асуудал үүсгэсэн компанийн нөхөдхулхи нь буусан аятай тосно.

Г.Батсайханыаав төр, нийгмийн зүтгэлтэн хүн. Монгол Улсын гавьяат эдийн засагч Ч.Гомбосүрэн гэхэд хуучны хөгшидандахгүй дээ. Мөн түүний ээж Ц.Гунгаа олон сайхан шавь төрүүлсэн багш билээ.Г.Батсайхан “Аав маань бүх ажил цаг нартай байх ёстой. Төлөвлөсөн ажлаа дуусталхий. Хойш тавьж, зугтаж болохгүй. Чадахгүй юм бол анхнаасаа битгий барьж ав гэжүлгэрлэдэг байсан.

Аавын энэхандлага, үйлдэл, зарчим миний тархинд он удаан хугацаанд бараг лкодлогдчихсон” хэмээсэн.

Энэ ч үүднээсГ.Батсайхан дарга хүн бэрхшээлээс тойрч зугтах бус шийддэг байх ёстой гэсэнхатуу зарчимтай. Гэхдээ муйхарлаад зүтгээд байж болохгүй. Олон талын мэдээлэл,судалгаанд үндэслэж шийдвэр гаргахыг эрмэлздэг тухайгаа хэлсэн.

Тэрбээр энэзарчмын дагуу өнгөрсөн найман жилд Хан-Уул дүүргийн хөгжлийн төлөө сэтгэл тавьжажиллажээ. 2016 онд 160 мянган хүнтэй байсан дүүрэг одоо 300 мянга давсан.Өөрөөр хэлбэл, жил бүр 20 орчим мянган хүнээр ам бүлээ тэлж байсан гэсэн үг.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарын хүн амтай дүйх иргэн жил бүр шилжин ирсэн гэсэнхарьцуулалтыг бас хэлж болно. Энэ их шилжилт хөдөлгөөнийг дагаад эрүүл мэнд,сургууль, цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлд томсорилттой тулгарах нь гарцаагүй. Тэгвэл өнгөрсөн долоон жилд 21 цэцэрлэгашиглалтад орсон бол энэ онд дахин 12-оор нэмэгдэнэ. Мөн энэ жил ашиглалтадорох дөрвөн сургуулийг нэмснээр нийт 15 сургуулийн үүд хаалгыг нээжээ. Үүнээсгадна дүүргийн 18 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, тоглоомын талбай 90дөхсөн зэрэг бүтээн байгуулалтын олон тоо баримтыг энд дурдах боломжтой.

Өнөөдөр Хан-Уулдүүрэг камержуулалтаар нийслэлд толгой цохиж байна. Жишээ нь нэгдүгээр хороонынутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөд хамгийн багадаа 70 гаруй удаа камерт өртөнө.Ийм хороонд тэнэг хүн л хулгай хийж, зөрчил гаргах биз ээ. Үүнээс гадна хүүхэдхамгааллын журмыг Монгол Улсын хэмжээнд анх удаа Хан-Уул дүүргийн ИТХ-аасгаргасан.

Гол агуулга ньхүүхдийг сургуулиас гараад гэртээ очих аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханганажиллахад чиглэгдсэн.

Энэ ч үүднээс“school police”-ын эрх үүргийн нэмж, зөвхөн гарц дээр зогсох бус олон талыноролцоог хангахаар төлөвлөжээ. Ирээдүй хамгаалагдсан цагт сэтгэл амар байхажгуу.

Инженер,мэргэшсэн санхүүч Г.Батсайханы үйл хэрэг, үнэт зүйл, итгэл сэтгэлийг илтгэхжишээ үл дундарна. Эцэст нь түүний “Би амьдралынхаа зорилгыг аль эрттодорхойлсон. Тэр бол хүний төлөө ажиллах юм” хэмээх үгээр өндөрлөе. Иргэнээ дээдэлж, мэргэжилдээ эзэн болж, мэдлэг оюуныг үнэлж, үүргээухамсарласан хүнээс их үйлс ундарсаар байх нь гарцаагүй билээ. Хурай хурайхурай.