НИТХ-ынсонгуулийн 8-р тойрогт нэр дэвшигч, инженер Г.Батсайхан Хан-Уул дүүргийн 23-рхорооны иргэд сонгогчидтэй уулзаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыгбууруулах, орон сууцжуулахтай холбоотой томоохон бодлогыг танилцуулж, санаабодлоо хуваалцлаа.
Ялангуяа, иргэдгэр хорооллыг орон сууцжуулж агаарын бохирдлоос салгахад Х.Нямбаатарын багхэрхэн төлөвлөсөн, үүнд хот төлөвлөгч инженер хүний хувьд Г.Батсайханы үүрэгоролцоог тодруулсан. Өнгөрсөн онд УИХ-аар Нийслэл Улаанбаатар хотын замынхөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульбатлагджээ.
Энэ хүрээнднийслэлээс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 160 га талбайд оршин сууж байгаа гэрхорооллын өрхүүдтэй хэлцэлд орж, газар чөлөөлөлтийг эхэлсэн байна. Энэ ондбагтаж 2200 айлын газрын бүрэн чөлөөлж дуусах төлөвтэй байгаа аж. Улмаарчөлөөлсөн 160 га-д ирэх дөрвөн жилд 20 мянган айлын орон сууц барьж, тухайнбүсийн иргэдээс гадна бусад дүүргээс газраа чөлөөлсөн айлуудыг оруулна.Ингэснээр гэр хороололд дахиж 1600 газар чөлөөлөгдөх юм байна.
Үүн дээр төрөөсинженерийн шугам сүлжээ татаж, дэд бүтцийг шийдсэнээр хувийн хэвшил дахин 100мянган айлын орон сууц барих боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, харилцан уялдаатайэнэ мэт арга механизмаар гэр хорооллын иргэд хашаагаа байраар солих ажилхурдтай өрнөх тухай хэллээ.
Х.ЕСҮ
https://zuv.mn/15ua